Нийлүүлэгч
Миний Дэлгүүр ХХК нь Монгол улсад жижиглэн худалдааны Дискаунтер чиглэлээр тэргүүлэгч юм. Бид чанартай бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн хамгийн доод үнээр хэрэглэгчдэдээ санал болгож хэрэглэгчдийнхээ хэтэвчинд бодит хэмнэлт үүсгэхийг зорьж ажилладаг. Бидэнтэй хамтардаг бэлтгэн нийлүүлэгчид энэхүү зорилгын төлөө хамтран зүтгэж Миний Дэлгүүрийн хэрэглэгчдэд давуу тал үүсгэж ажилладагт талархалтай байдаг билээ.
Эрчимтэй тэлэлт
Бид 2020 оноос хойш эрчимтэй тэлэлтийн бодлого баримтлан хэрэглэгчидтэйгээ улам ойртож байна. Тухайлбал 2020 онд 16 салбар дэлгүүртэй байсан бол 2025 онд 70 салбар дэлгүүртэй болсон байна. Манай дискаунтер форматын онцлог нь 200-400 м2 талбайд үйл ажиллагаа явуулдаг тул үл хөдлөхийн олдоц ихтэй байдаг.
Хамгийн өндөр борлуулалт
Бид хэрэглэгчдийнхээ хамгийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг байлгадаг. Бид ижил төрөл, шинж чанар, амт, үнэ, савлагаатай барааг давхцалтай байхаас татгалздаг. Энэ нь манай нийлүүлэгчид өрсөлдөгчгүйгээр манайд бараагаа борлуулах боломжийг бүрдүүлдэг. Тиймээс манайд 1 SKU-д ноогдох борлуулалт хамгийн өндөр байдаг.
Зах зээлийн ширүүн өсөлт
Миний дэлгүүрийн нэг салбар нээгдэхэд манай сонгогдсон нэр төрлийн барааны нийлүүлэгчийн зах зээлийн шейр тэлж байдаг. Учир нь бэлтгэн нийлүүлэгчийн бараа өрсөлдөгчгүйгээр манай лангуун дээр байршдаг тул манай салбарын тэлэлтээр дамжуулан зэх зээлийн байр сууриа бэхжүүлэх боломжтой юм.
Хамтын төлөвлөлт
Бид автомат захиалгын системийн тусламжтайгаар бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ирээдүйн татан авалт, борлуулалтыг төлөвлөх боломжтой болсон. Энэ нь бидэнд хүнээс хамаарсан алдаа гарах магадлалыг бууруулах, тохирсон хуваарийн дагуу барааны татан авалт хийгдэх, ирээдүйн борлуулалтын эрэлт таамаглах зэрэг давуу талыг үүсгэж байгаа юм.
Санхүүгийн сахилга бат
Төлбөр тооцоог гэрээний хугацаанд сахилга баттай шилжүүлдэг. Стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүнд онцгой төлбөрийн нөхцөл санал болгодог.
Тээвэрлэлтийн цогц шийдэл
Бид түгээлтийн нэгдсэн төвөөрөө дамжуулан бэлтгэн нийлүүлэгчийн барааг өөрийн салбар дэлгүүртээ хүргэдэг. Энэ нь бэлтгэн нийлүүлэгчид цаг алдалгүй хэрэглэгчид бараагаа хүргэх боломжийг бүрдүүлдэг.


