Бидний тухай

1992 онд Монхангай группийн үүсгэн байгуулагч Сэрээнэндагвын Сэргэлэн Монхангай группийг үүсгэн байгуулж Миний Дэлгүүр ХХК-ийн үйл ажиллагааг эхлүүлснээр Монгол улсад анхны сүлжээ дэлгүүрийн үндэс суурь тавигдсан.
Өдгөө Миний Дэлгүүр компани нь 2020 оноос хойш жижиглэн худалдааны салбарт “Дискаунтер” форматыг нэвтрүүлэн улсын хэмжээнд 70 гаруй салбар 1000 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Дискаунтер формат гэдэг нь хэрэглэгчдийн гол хэрэгцээт нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн хамгийн доод үнээр санал болгодог супермаркетуудын нэг төрөл юм. Монгол улсад дискаунтер форматын дэлгүүрийг бий болгох үндсэн шалтгаан нь иргэдийн амьжиргааны зардал нэмэгдсэнтэй холбоотой юм. Бид хэрэглэгчдэдээ чанартай бараа бүтээгдэхүүнийг өдөр бүр илүү хямд үнээр хүргэх зорилготойгоор тэлэлтийн бодлого баримтлан шинэ салбар дэлгүүрүүдээ нээж үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Бидний цаашдын алсын хараа бол дэлхийн стандартад нийцсэн, нийгэмдээ хувь нэмэр оруулсан жижиглэн худалдаачин болох юм.
Дискаунтер формат
Жижиглэн худалдааны салбарын Дискаунтер формат нь дэлхий даяар эрчээ авч байна. Миний Дэлгүүр ХХК нь 2020 оноос дискаунтер форматыг Монгол улсын хэрэглэгчдэдээ зориулан Миний #Хэмнэлттэй шинэчилсэн брэндийн доор нээн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Дискаунтер гэдэг нь хэрэглэгчдийн гол хэрэгцээт нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн хамгийн доод үнээр санал болгодог супермаркетуудын нэг төрөл юм. Олон улсад энэхүү формат нь хатуу болон зөөлөн гэсэн 2 төрөлтэй байдаг. Хатуу хямдралтай дэлгүүрүүд нь бусад супермаркеттай харьцуулахад дэлгүүрийн талбай багатай байдаг бөгөөд энэ нь түрээс болон бусад зардлаа бага байлгах боломжийг бүрдүүлдэг. Мөн эрэлт ихтэй хэрэглэгчдийн гол хэрэглээ болсон бараа бүтээгдэхүүнийг байлгаж, бусад супермаркеттай харьцуулахад барааны нэр төрөл цөөн байдаг. Ингэснээр бэлтгэн нийлүүлэгчтэй илүү сайн үнэ тохиролцож хэрэглэгчдэдээ зах зээлийн хамгийн доод үнийг санал болгоход тусалдаг.
Миний #Хэмнэлттэй салбарууд “Өдөр бүр хямд үнэ”-ийн бодлого баримтлан хэрэглэгчдэдээ чанартай бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн доод үнээр хүргэдэг. Үүний сацуу бүтээгдэхүүний чанарт хатуу шаардлага тавьдаг. Миний Дэлгүүрт худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүн нэг бүр нь ҮНЭ ЦЭНЭТЭЙ байхаас гадна зорилтот худалдан авагчийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцдэг байх шаардлагатай. Хэрэглэгчдэдээ үнэ цэнэ өгөхийн тулд бид үйл ажиллагааныхаа бүхий л шатанд хамгийн бага зардлаар, хамгийн өндөр бүтээмжтэй ажилладаг.
Монгол улсад хатуу дискаунтер форматын дэлгүүрийг бий болгох үндсэн шалтгаан нь иргэдийн амьжиргааны зардал нэмэгдсэнтэй холбоотой юм. Бид хэрэглэгчдэдээ чанартай бараа бүтээгдэхүүнийг илүү хямд үнээр хүргэх зорилготойгоор тэлэлтийн бодлого баримтлан шинэ салбар дэлгүүрүүдээ нээж үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.
Бид бүхий л шийдвэртээ гагцхүү худалдан авагчдаа илүү ҮНЭ ЦЭНЭ өгөх зорилгоор ханддаг.
Дискаунтер форматын үндсэн стратеги
1 Үнэ цэнэд тулгуурласан бодлого
2 Нэгж нэр төрлийн өндөр борлуулалт
3 Өндөр бүтээмжтэй үйл ажиллагаа
4 Эрчтэй тэлэлт
Хэрэглэгчдэдээ өгөх үнэ цэнэ
Бид хэрэглэгчдэдээ дараах 6 үнэ цэнийг санал болгодог. Эдгээр нь хэрэглэгчдийн гарт чанартай бараа бүтээгдэхүүн өдөр бүр зах зээлийн хамгийн доод үнээр хүрэх нөхцөлийг бүрдүүлдэг. Та бүхэн Миний Дэлгүүрийн салбараар үйлчлүүлэн өдөр бүр хэтэвчиндээ бодит хэмнэлтийг үүсгээрэй.
Шинэхэн жимс,
ногоо
Бид жимс жимсгэнэ, хүнсний ногоогоо дотоодын болон дэлхийн 70 гаруй улсын тариаланчдаас дундын шат дамжлагүйгээр хүргэдэг. Энэ нь шинэхэн, чанартай жимс ногоо хэрэглэгчийн гарт хамгийн доод үнээр хүрэх боломжийг бүрдүүлдэг.
Хувийн брэнд
бүтээгдэхүүн
Бид Олон улсын чанарын шаардлага хангасан 365, Easy Travel, Easy Wear, Easy Kitchen брэндийн бүтээгдэхүүнүүдийг олон улсын болон дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран үйлдвэрлэж зөвхөн өөрсдийн салбар дэлгүүрүүдээрээ санал болгодог.
Түргэн, хялбар,
найрсаг үйлчилгээ
Бид хэрэглэгчдэдээ хурдан, хялбар үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг. Манай хамтрагчид найрсаг, тусархуу байдаг бөгөөд хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд илүү ихийг суралцахад бэлэн байдаг.
Өдөр бүр хямд
Бид хэрэглэгчдийнхээ өдөр бүрийн гол хэрэгцээ болсон бараа бүтээгдэхүүнд зах зээлийн хамгийн доод үнийг тогтоодог. Зөвхөн хямдралаар биш өдөр бүр манайхаас хямд үнээр хүнсний хэрэгцээгээ хангах боломжтой.
Улиралд нь тохирсон
гэр ахуйн бүтээгдэхүүн
Бид улиралд нь тохирсон, чанартай гэр ахуйн бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр санал болгодог. Манай хямдралын бараа бүтээгдэхүүн санаанд оромгүй хямд тул маш хурдан дуусдаг.
Итгэлтэй
Бид хэрэглэгчдийнхээ №1 сонголт болсон сүлжээ дэлгүүр байхыг зорьдог. Чанартай бараа бүтээгдэхүүн, зах зээлийн доод үнэ, шинэ соргог жимс ногоо, хувийн брэнд бүтээгдэхүүн, түргэн, хялбар, найрсаг үйлчилгээ, улиралд нь тохирсон гэр ахуйн бараа бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэдээ худалдан авалтын үнэ цэнийг бүтээхээр зорьдог.
