
.png)


Компанийн танилцуулга
1992 онд Монхангай группийн үүсгэн байгуулагч Сэрээнэндагвын Сэргэлэн Монхангай группийг үүсгэн байгуулж Миний Дэлгүүр ХХК-ийн үйл ажиллагааг эхлүүлснээр Монгол улсад анхны сүлжээ дэлгүүрийн үндэс суурь тавигдсан.
Мэдээ мэдээлэл

“Миний Дэлгүүр” ХХК “Жаврай Үр” ХХК – Хамтын ажиллагааны үнэ цэн ба бизнесийн өсөлт
“Миний Дэлгүүр” ХХК “Жаврай Үр” ХХК – Хамтын ажиллагааны үнэ цэн ба бизнесийн өсөлт
“Миний Дэлгүүр” ХХК нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогынхоо хүрээнд газар
тариалангийн салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж буй “Улсын аварга тариаланч хамт олон”,
Үндэсний “Хүнсний шилдэг 35” үйлдвэрлэгчийн нэг болох “Жаврай Үр” ХХК-тай хамтран
ажиллаж байна.
“Жаврай Үр” ХХК-тай 10 гаруй жилийн турш хамтын ажиллагаатай байж, хамтдаа бизнесийн
өсөлт, хөгжлийн үр шимийг хүртэж байна. Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь:
• Монголын эрүүл, үржил шимтэй хөрсөнд тариалсан хүнсний ногоогоор жилийн дөрвөн улиралд
хэрэглэгчдийг хангах
• Худалдан авагчдад зах зээлийн хамгийн боломжит доод үнээр чанартай бүтээгдэхүүн хүргэх
• Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг тогтвортой
БИЗНЕСИЙН ХАМТЫН ӨСӨЛТ
Хамтын ажиллагааны үр дүнд “Миний Дэлгүүр” ХХК хэрэглэгчдээ эрүүл, найдвартай хүнсний
ногоогоор тогтвортой хангаж, хэрэглэгчийн итгэлийг улам бэхжүүлж байгаа бол нөгөө талд
“Жаврай Үр” ХХК бүтээгдэхүүнээ зах зээлд найдвартай борлуулах боломжтой болж, үйлдвэрлэлээ
өргөжүүлэн ажилчдынхаа тоог нэмэгдүүлж, шинэ техник, технологи нэвтрүүлэх нөхцөл бүрдүүлэн
бизнесээ улам өргөжүүлж байна.
Ийнхүү бидний хамтын ажиллагаа нь зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна харилцан
ашигтай бизнесийн өсөлт, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих үнэ цэнтэй хамтын
ажиллагаа болж байна.

“МИНИЙ ДЭЛГҮҮР” ХХК “Карьерын хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч”-оор шалгарав
“МИНИЙ ДЭЛГҮҮР” ХХК нь Монгол Улсын хэмжээнд ажил олгогч байгууллагуудын ажлын
орчин, хүний нөөцийн бодлого, ажилтны хөгжлийг дэмжих шилдэг туршлагыг тодруулах
зорилготой “Good Workplace Awards 2025” үндэсний арга хэмжээнд 4 дэх жилдээ амжилттай
оролцож, “Career Development” буюу Карьерын хөгжлийг дэмжигч шилдэг ажил
олгогч шагналыг хүртлээ.
Манай компани “Хүн бол байгууллагын хамгийн үнэт зүйл” гэсэн үзэл баримтлалыг эрхэмлэн,
хүний нөөцийн бодлогоо ажилтнуудын ур чадвар, мэдлэг, карьерын өсөлтийг тасралтгүй
дэмжихэд чиглүүлэн хэрэгжүүлж ирсэн билээ.
Карьерын хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд:
• Ажилтнууддаа дотоод сургалт, хөгжлийн тогтолцоотой бөгөөд ажлын байран дээрээ суралцан
дэвших боломжийг бүрдүүлдэг
• Их, дээд сургуулийн шинэхэн төгсөгчдөд зориулсан “Миний ирээдүй – Миний гарт” карьер
хөгжүүлэх хөтөлбөрийг 10 дахь удаагаа амжилттай хэрэгжүүлж байна
Энэхүү нэр хүндтэй шагнал нь “МИНИЙ ДЭЛГҮҮР” ХХК-ийн хамт олны хамтын хичээл зүтгэл,
үнэт зүйл, бодлогын бодит үр дүн гэдгийг илтгэж буй томоохон амжилт юм.
Цаашид ч бид ажилтнуудынхаа хөгжлийг дэмжих, мэдлэг ур чадварыг нь тасралтгүй нэмэгдүүлэх,
ажиллах таатай орчинг бүрдүүлэх бодлогоо улам бүр төгөлдөржүүлсээр байх болно.
.png&w=3840&q=75)
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр тодруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжээр “МИНИЙ ДЭЛГҮҮР” ХХК 14 дэх удаагаа шалгарлаа.
Монгол улсын жижиглэн худалдааны салбарт 32 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж
буй “Миний Дэлгүүр” ХХК нь 2020 оноос Монголдоо анх удаа Дискаунтер форматыг нэвтрүүлэн
амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хямд үнээр зах зээлд тэргүүлэгч Монгол
Улсын ууган сүлжээ дэлгүүр юм.
Миний Дэлгүүр ХХК нь “Түмэн олныхоо өдөр тутмын амьдралыг баяжуулахад оршино” эрхэм
зорилгынхоо хүрээнд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг зах
зээлийн хамгийн доод үнээр худалдаалдаг бөгөөд Европын 30 гаруй улсаас шинэ соргог жимс
ногоог 100 хувь өөрсдөө импортолдогоороо давуу талтай.
Мөн чанар стандартын шаардлага хангасан “365” брэндийг худалдаанд гаргаж, өргөн хэрэглээний
бараа, бүтээгдэхүүнийг дундын зуучлагчгүй, нэмэгдэл өртөг шингээгүй үнээр хэрэглэгчдэдээ
санал болгож, түргэн хялбар, найрсаг үйлчилгээг үзүүлэхийг зорин ажиллаж байна.
