
“Миний Дэлгүүр” ХХК “Жаврай Үр” ХХК – Хамтын ажиллагааны үнэ цэн ба бизнесийн өсөлт
“Миний Дэлгүүр” ХХК нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогынхоо хүрээнд газар
тариалангийн салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж буй “Улсын аварга тариаланч хамт олон”,
Үндэсний “Хүнсний шилдэг 35” үйлдвэрлэгчийн нэг болох “Жаврай Үр” ХХК-тай хамтран
ажиллаж байна.
“Жаврай Үр” ХХК-тай 10 гаруй жилийн турш хамтын ажиллагаатай байж, хамтдаа бизнесийн
өсөлт, хөгжлийн үр шимийг хүртэж байна. Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь:
• Монголын эрүүл, үржил шимтэй хөрсөнд тариалсан хүнсний ногоогоор жилийн дөрвөн улиралд
хэрэглэгчдийг хангах
• Худалдан авагчдад зах зээлийн хамгийн боломжит доод үнээр чанартай бүтээгдэхүүн хүргэх
• Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг тогтвортой
БИЗНЕСИЙН ХАМТЫН ӨСӨЛТ
Хамтын ажиллагааны үр дүнд “Миний Дэлгүүр” ХХК хэрэглэгчдээ эрүүл, найдвартай хүнсний
ногоогоор тогтвортой хангаж, хэрэглэгчийн итгэлийг улам бэхжүүлж байгаа бол нөгөө талд
“Жаврай Үр” ХХК бүтээгдэхүүнээ зах зээлд найдвартай борлуулах боломжтой болж, үйлдвэрлэлээ
өргөжүүлэн ажилчдынхаа тоог нэмэгдүүлж, шинэ техник, технологи нэвтрүүлэх нөхцөл бүрдүүлэн
бизнесээ улам өргөжүүлж байна.
Ийнхүү бидний хамтын ажиллагаа нь зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна харилцан
ашигтай бизнесийн өсөлт, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих үнэ цэнтэй хамтын
ажиллагаа болж байна.