.png&w=3840&q=75)
Монгол улсын жижиглэн худалдааны салбарт 32 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж
буй “Миний Дэлгүүр” ХХК нь 2020 оноос Монголдоо анх удаа Дискаунтер форматыг нэвтрүүлэн
амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хямд үнээр зах зээлд тэргүүлэгч Монгол
Улсын ууган сүлжээ дэлгүүр юм.
Миний Дэлгүүр ХХК нь “Түмэн олныхоо өдөр тутмын амьдралыг баяжуулахад оршино” эрхэм
зорилгынхоо хүрээнд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг зах
зээлийн хамгийн доод үнээр худалдаалдаг бөгөөд Европын 30 гаруй улсаас шинэ соргог жимс
ногоог 100 хувь өөрсдөө импортолдогоороо давуу талтай.
Мөн чанар стандартын шаардлага хангасан “365” брэндийг худалдаанд гаргаж, өргөн хэрэглээний
бараа, бүтээгдэхүүнийг дундын зуучлагчгүй, нэмэгдэл өртөг шингээгүй үнээр хэрэглэгчдэдээ
санал болгож, түргэн хялбар, найрсаг үйлчилгээг үзүүлэхийг зорин ажиллаж байна.