
“МИНИЙ ИРЭЭДҮЙ МИНИЙ ГАРТ ” ТӨГСӨГЧДИЙГ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР VI ЭЛСЭЛТ
ТА СОРИЛТОД БЭЛЭН ҮҮ?
Төгсөгчдийг бэлтгэх хөтөлбөрт бүртгүүлэх хугацаа: 2023.05.10-08.20
ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Миний дэлгүүр нь эрчимтэй тэлэх бодлого баримтлахын зэрэгцээ удирдлагын арга барилаа тогтмол сайжруулан ажиллаж байна. Энэ бодлогын нэг хэсэг бол Миний ирээдүй Миний гарт төгсөгч бэлтгэх хөтөлбөр юм. Бид удирдах шатны чадварлаг боловсон хүчнээ их дээд сургуулиудын төгсөгч нараас сонгож Миний ирээдүй Миний гарт хөтөлбөрөөр шалгаруулж авдаг. Энэ хөтөлбөр нь таныг ирээдүйн амжилтад хүргэх эхний алхам гэдгийг бид итгэлтэйгээр хэлж чадна.
Ямар чиглэлүүдээр элсэлт авдаг вэ?

- Бүсийн менежер
- Бүсийн менежер /Баруун аймаг, Говийн аймаг, Хангайн аймаг/
- Логистикийн менежер
- Категори менежер
- Дата шинжээч, Программ хөгжүүлэгч
- Тэлэлтийн менежер /Үл хөдлөх хөрөнгийн менежер/
Хөтөлбөрийн шалгаруулалт
- Групп шалгаруулалт (Эхний шатанд тэнцсэн оролцогчид багаар даалгавар гүйцэтгэж оролцоно)
- Бүсийн менежер /Баруун аймаг, Говийн аймаг, Хангайн аймаг/
- Цахим шалгаруулалт (Эхний шатанд тэнцсэн орон нутгийн оролцогч цахим шалгаруулалтад оролцоно)
- Захирлуудын ярилцлага (Захирлуудтай уулзаж, өөрийгөө ирээдүйд өсөн дэвжиж чадварлаг удирдагч болж чадах нэгэн гэдгээ батлан харуулаарай)

Хөтөлбөрийн давуу тал

- Худалдаа үйлчилгээний салбарт мэргэших боломж
- Залуу чадварлаг менежерүүдтэй өрсөлдөн, өөрийгөө нээн хөгжүүлэх боломж
- Хөгжин тэлж буй хүчирхэг байгууллагын амжилтын нэгэн хэсэг болох боломж
- Өндөр хариуцлага болон өсөн дэвжих боломж
- Багаар ажиллах, бусдыг манлайлан удирдах практик чадвар эзэмших
- Төгсөгчдийн цалин албан тушаалаасаа хамааран 2,500,000 + бүтээмжийн бонус
- Удирдах төвшний албан тушаалын санал
- Бизнесийн олон чиглэлд хөрвөн өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх боломж
Өөрийгөө хөгжүүлэх, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй залуус бүрт зориулав
Ажлын туршлага үл харгалзан удирдах түвшиний менежер хүртэл өсөн дэвжих боломжтой хөтөлбөр
Манай хамт олон бол тусч, найрсаг, хичээнгүй хамт олон. Та бүхнийг энэхүү хөтөлбөрт оролцон, манай багт нэгдэхийг урьж байна.
Түгээмэл асуултууд
- Их дээд сургуулийн төгсөгч байх
- Эерэг зөв хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай, манлайлан удирдах чадвартай байх
- Өөрийгөө хөгжүүлэх, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй байх
- Цахим анкетын шалгаруулалт 2023.05.10-2023.08.20
- Групп ярилцлага/ Цахим ярилцлага 2023.06.05-2023.08.24
- Захирлуудын ярилцлага 2023.06.26-2023.08.28
- Эхлэх хугацаа: 2023. 05.10-08.20
- Үргэлжлэх хугацаа: 2023.09.01-2024.09.01
- Гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно. Хэлний мэдлэгийг гэрчлэх албан ёсны тодорхойлох бичиг баримтыг /TOEFL, IELTS, HSK гэх мэт/-ыг цахим анкетад хавсаргана уу.
- Боломжгүй. Хөтөлбөрт цаг заваа бүрэн зориулах, цаашид өсөн дэвшин, тогтвор суурьшилтай ажиллах шаардлагыг хангасан байх.
Бид сургалтын төлбөр авахгүй ба хөтөлбөрийн явцад оролцогчдод сар бүр албан тушаалаас хамаарч 1,500,000₮ -өөс эхлэн 2,500,000₮ хүртэлх цалин болон бүтээмжийн нэмэгдэл олгох боломжтой.
- “Миний сүлжээ” албан ёсны фейсбүүк хуудасны чат бот хэсгээс 24 цагийн турш мэдээлэл авах.
- 75756062 утсаар хүний нөөцийн менежертэй холбогдон даваа гаригаас баасан гаригуудад 09:00-18:00 цаг хүртэл мэдээлэл авах.