МИНИЙ ИРЭЭДҮЙ МИНИЙ ГАРТ
- Төгсөгчдийг бэлтгэх хөтөлбөрт бүхий л төгсөгчид хамрагдах боломжтой.
- Энэхүү хөтөлбөр нь бидний бизнесийн төгс танилцуулга бөгөөд таны ирээдүй амжилтын суурь болж чадна.
- Та хөтөлбөрт хамрагдсанаар бид яг хэрхэн ажилладаг, бараа бүтээгдэхүүн хэрхэн хэрэглэгчийн гарт хүрдэг, өөр өөр алба нэгжүүдийн үйл ажиллагаа, тэдгээрийн уялдаа холбоо болон таны үйлдэл хэрхэн Миний дэлгүүрийн үйл ажиллагаанд цаашлаад худалдааны салбарт нөлөөлдгийг ойлгож авах болно.
- Эхний хагас жил онолын болон практик сургалтыг хослуулан үзэх бөгөөд хоёрдох хагас жилээс менежерийн түвшинд бие даан ажиллана.
- Хөтөлбөрийн хугацаанд суралцах асар олон зүйлс гарч ирэх бөгөөд та шинэ нөхцөл байдалд асар хурдан дасан зохицох шаардлагуудтай тулгарах болно. Цаг тутамд тулгардаг толгой ажиллуулсан асуудлууд нь таны бизнес сэтгэлгээг тэлж, чадварлаг манлайлагч болоход хувь нэмэр оруулна.
- Та амжилт бүтээлээр дүүрэн байж бидний харилцан итгэлцэл өдөр хоногоор бэхэжнэ гэдэгт бид итгэлтэй байна.
- Энэхүү хөтөлбөр нь шинэ үеийн залуу чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн цаашид баг хамт олноо манлайлан удирдан зохион байгуулж, худалдааны салбарт өөрийн ур чадвар авхаалж самбаагаа сорих боломжийг олгох зорилгоор зохион байгуулагдаж байна.
Сургалтын үйл явц
Төгсөгчдийг бэлтгэх хөтөлбөрийн сургалтын программ нь Миний дэлгүүрийн бизнесийн загвар, үйл ажиллагааны процессыг таньж мэдэх, жижиглэн худалдааны асуудлуудыг хэрхэн шийдэх, мэдлэг, чадвар, дадлага, туршлагыг онолын болон практик сургалтаар хослуулан бүтцийн дарааллаар блок хөтөлбөрийн дагуу үзнэ.
Таны ирээдүйн карьерийн эхлэл
Энэхүү хөтөлбөр нь Миний дэлгүүрийн удирдлагын багт нэгдэх онцгой боломж юм. Бүтэн жилийн турш үргэлжлэх энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар та Миний дэлгүүрийн бүхий л алба нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцан бизнесийн салбарын бүрэн ойлголттой болох боломжтой.

Ямар чиглэлүүдээр элсэлт
авдаг вэ?
авдаг вэ?
- Бүсийн менежер
- Бүсийн менежер /орон нутаг /
- Категори менежер
- Логистикийн менежер
- Дата шинжээч
- Программ хөгжүүлэгч

Хөтөлбөрийн давуу тал
- Худалдаа үйлчилгээний салбарт мэргэших боломж
- Залуу чадварлаг менежерүүдтэй өрсөлдөн, өөрийгөө нээн хөгжүүлэх боломж
- Хөгжин тэлж буй хүчирхэг байгууллагын амжилтын нэгэн хэсэг болох боломж
- Өндөр хариуцлага болон өсөн дэвжих боломж
- Багаар ажиллах, бусдыг манлайлан удирдах практик чадвар эзэмших
- Хөтөлбөрийн хугацаанд та салбарын туслах менежерийн цалин авах ба төгссөний дараа 4 сая+ бүсийн менежерийн ажлын байранд ажиллах боломжтой
- Удирдах түвшний албан тушаалын санал
- Бизнесийн олон чиглэлд хөрвөн өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх боломж
- Ажлын цагаа сонгон хичээлийнхээ хажуугаар ажиллах боломжтой
Түгээмэл асуултууд
Төгсөгч бэлтгэх хөтөлбөрт хамрагдахын тулд ямар шаардлагыг хангасан байх хэрэгтэй вэ?
1. Их дээд сургуулийн 3, 4-р курсын оюутан байх
2. Их дээд сургуулийн төгсөгч байх
3. Эерэг зөв хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай, манлайлан удирдах чадвартай байх
4. Өөрийгөө хөгжүүлэх, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй байх
Төгсөгч бэлтгэх хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хэрхэн явагдах вэ?
1. Цахим анкетын шалгаруулт
2025.04.15-2025.06.15
2. Цахим ярилцлага
2025.04.20-2025.06.15
3. Захирлуудын ярилцага
2025.05.15-2025.07.01
Удирдах түвшний бэлтгэх хөтөлбөр хэзээ эхлэх вэ, ямар хугацаанд үргэлжлэх вэ?
· Хөтөлбөр эхлэх хугацаа
2025 оны 07 дүгээр сарын 01
· Үргэлжлэх хугацаа
2026 оны 07 дүгээр сарын 01
Менежер бэлтгэх хөтөлбөрт хамрагдахад гадаад хэлний мэдлэг шаардлагатай юу?
Гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно. Хэлний мэдлэгийг гэрчлэх албан ёсны тодорхойлох бичиг баримтыг /TOEFL, IELTS, HSK гэх мэт/-ыг цахим анкетад хавсаргана уу.
Менежер бэлтгэх хөтөлбөрт хичээл болон ажлын хажуугаар зэрэг хамрагдах боломжтой юу?
Боломжтой. Уян хатан цагийн сонголттой тул та өөрийн цагт тохируулан хөтөлбөрт хамрагдах боломжтой. Хөтөлбөрт цаг заваа бүрэн зориулах боломжтой бол давуу тал болно.
Менежер бэлтгэх хөтөлбөрт хамрагдахын тулд төлбөр төлөх үү?
Бид сургалтын төлбөр авахгүй ба хөтөлбөрийн явцад оролцогчдод сар бүр албан тушаалаас хамаарч 1,500,000₮ -өөс эхлэн 2,500,000₮ хүртэлх цалин болон бүтээмжийн нэмэгдэл олгох боломжтой. Та хөтөлбөрөө амжилттай төгссөн тохиолдолд танд 4.000.000₮ цалинтай удирдах түвшний албан тушаал санал болгож байна.
