Posts

Showing 1 - 3 of 3 Posts
Curving abstract shapes with an orange and blue gradient

1992 онд Монхангай группийн үүсгэн байгуулагч Сэрээнэндагвын Сэргэлэн Монхангай группийг үүсгэн байгуулж Миний Дэлгүүр ХХК-ийн үйл ажиллагааг эхлүүлснээр Монгол улсад анхны сүлжээ дэлгүүрийн үндэс суурь тавигдсан. Өдгөө Миний Дэлгүүр компани нь 2020 оноос хойш жижиглэн худалдааны салбарт “Дискаунтер” форматыг нэвтрүүлэн улсын хэмжээнд 70 гаруй салбар 1000 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Дискаунтер формат гэдэг нь хэрэглэгчдийн гол хэрэгцээт нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн хамгийн доод үнээр санал болгодог супермаркетуудын нэг төрөл юм. Монгол улсад дискаунтер форматын дэлгүүрийг бий болгох үндсэн шалтгаан нь иргэдийн амьжиргааны зардал нэмэгдсэнтэй холбоотой юм. Бид хэрэглэгчдэдээ чанартай бараа бүтээгдэхүүнийг өдөр бүр илүү хямд үнээр хүргэх зорилготойгоор тэлэлтийн бодлого баримтлан шинэ салбар дэлгүүрүүдээ нээж үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Бидний цаашдын алсын хараа бол дэлхийн стандартад нийцсэн, нийгэмдээ хувь нэмэр оруулсан жижиглэн худалдаачин болох юм.